Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлнэ гэв

2016-11-21
0
ЖИРГЭХ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнгөрсөн баасан гарагт НИТХ-аар баталсан. Хуулийн дагуу нийслэлийн 2017 оны төсвийн төслийг 11 дүгээр сарын 25-нд НИТХ-д өргөн барих ёстой билээ.

 

Ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцэж буй энэ үед төсвийн төсөлд иргэдийн саналыг авах зорилгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч нар, хотын удирдлагын төлөөлөл Улаанбаатар хотын иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүргийн 200 гаруй иргэн оролцсон юм.

 

2017 онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2016 оны батлагдсан төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна.

 

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын төсөвт 536 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 81.7 хувийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Дүүргүүдийн төсөвт 120.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 18.3 хувийг бүрдүүлэхээр байна.

 

Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 58 хувийг ХХОАТ-аас бүрдүүлэхээр төсөлд тусгасныг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа.

 

Төсвөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд дунд хугацаанд татварын орчинг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татвар хураалт, хяналт, эрсдэлийн үнэлгээг бодитой, татвар төлөгчдөд чирэгдэл багатай байх нөхцлийг бүрдүүлэх аж.

 

2017 оны төсвийн төслийн талаар саналаа хэлсэн иргэд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гэрэлтүүлэг, камерын хяналтыг сайжруулах, дэд бүтэц, автозамын асуудал зэргийг хөндөн ярьсан. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнийг шийдвэрлэх талаар төсөвт суулгах шаардлагатайг иргэд хэлж байлаа.

 

Тухайлбал, БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн н.Бямбадорж “Манай хороонд 146-р цэцэрлэг гэж 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан. Үүнийг 2013 онд тухайн үеийн хотын даргын захирамжаар нураасан. Одоо газар нь хашаатайгаа бэлэн байгаа. Манай хорооны иргэд үүн дээр их хүлээлттэй байдаг” гэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн хороондоо цэцэрлэгтэй бол хүүхдүүд өвлийн хүйтэнд өөр хорооны цэцэрлэг рүү явахгүй, эцэг эхчүүдэд ч хүндрэл багатай болохыг хэлж байв.

 

БЗД-ийн 24 дүгээр хорооны иргэн н.Сандуй “Манай хороо цэцэрлэг, сургуульгүй хороо. Ирэх 4 жилд нийслэлийн удирдлагууд хотын захын дүүрэг, гэр хорооллууд руу гол бодлогоо чиглүүлээсэй гэж хүсч байна.

 

Манай хороонд цэцэрлэг болгох боломжтой хувь хүний байшин бий. Үүнийг цэцэрлэг болгох хөрөнгийг төсөвт суулгаасай гэсэн саналтай байна” гэсэн юм. Мөн СХД-ийн 23 дугаар хорооны иргэд хороондоо сургууль, цэцэрлэггүйгээс гадна нийтийн тээвэр, автозамын асуудал хүнд байдгийг хотын удирдлагуудад дуулгалаа.

 

БГД-ийн 21 дүгээр хорооны иргэн н.Баттулга “Манай хороо руу нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүйгээс иргэд хүүхдээ хүргэж өгөх, ажилдаа явах гэж өвлийн хүйтэнд 2.5-3 км газар алхаж байна. Дээр нь замын гэрэлтүүлэг маш муу. Үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ.

 

Харин БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн С.Отгонжаргал “Манай хорооны хувьд дахин төлөвлөлтөд орсон айлууд өнөөдөр маш хүнд нөхцөлд байна. Өнгөрсөн 4 жилд бүтээн байгуулалт огт хийгдээгүй. Үүнийг хурдасгах шаардлагатай. Дээр нь авто замын асуудал хүнд. Зам тавьж, нийтийн тээвэр явдаг болгоход анхаарч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсч байна.” гэлээ.

 

Нийслэлийн ирэх 2017 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн хэлсэн саналыг хотын удирдлагууд судалж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхдээ тусгана гэдгийг хэллээ.

 

Ялангуяа иргэдийн голчлон ярьсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм. НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж байна.

 

2017 оны нийслэлийн төсөв хүндрэлтэй байгаа ч бид боломжит төсвийнхөө хэрэгцээнд тулгуурлаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг аль болох нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зэргийг төсвийн хүрэлцээнээс гадна төр, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах гэсэн олон талт эдийн засгийн боломжид тулгуурлан, аль болох иргэдийн саналыг төсөвтөө тусгахаар төлөвлөж байна” гэсэн юм хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.9.90.98)
    ОФФШОР ДАНСТАНГУУДЫН МӨНГИЙГ ТӨРД ТӨВЛӨРҮҮЛЖ ЭНЭ МӨНГӨӨР ХЭДЭН ЗУУН МЯНГАН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖ БАЙНА.
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    АСЕМ ГЭЭД ЭЛБЭГДОРЖИЙН УГААСАН МӨНГИЙГ ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛЖ СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГ БАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЛБЭГДОРЖИЙН АСЕМ ГЭЭД БАЙГУУЛСАН ХЭДЭН ХАУСУУДЫГ ШУУД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БОЛГООД ӨГЧИХ Л ДӨӨ. МОНГОЛЫН ҮРС МАШ ТАНСАГ ОРЧИНД ХҮМҮҮЖИГ...
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.205.106)
    mn baiga
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 56 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    3 цаг 17 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    5 цаг 36 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 54 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    7 цаг 9 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 52 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 56 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    18 цаг 9 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 12 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    23 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК