Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрчээ

2016-11-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны №03 тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг 2016 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Булган сум, Өлгий хотод  ажиллав.

 

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 13 сумаас Булган суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Сагсай сум хүндэвтэр, бусад суманд өвөлжилт хэвийн байна. Булган сум нь Баян-Өлгий аймгийн төвөөс урагш 320 км газарт далайн төвшнөөс дээш 1930  метрийн өндөрлөгт Алтайн өвөр хязгаарт оршдог. Энэ жил тус суманд нийт 730 гаруй өрхийн 150,613 толгой мал өвөлжиж байна. Агаарт өдөртөө -24-30 хэм, шөнөдөө -30-35 хэм хүйтэн байна. 

 

 

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан тал газраа 25-30 см, уулархаг хэсэг, гуу жалгандаа 40-80 см-т хүрч мал бэлчээрлэх боломжгүй болсон.

 

Тухайлбал, Булган сумын Улаанхус багийн Энгэрт рашаан газар ууланд өвөлжиж байсан 2 малчин өрхийн  1500 гаруй мал цасанд дарагдсан тул 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын Засаг дарга Ж.Бауыржанаар ахлуулсан онцгой байдлын 8 албан хаагч, орон нутгийн иргэд нийлсэн нийт 25 хүн, 3 автомашинтайгаар цасанд дарагдсан малыг гаргах ажиллагааг явуулж байна.  Өнөөдрийн байдлаар 500 гаруй малыг хунгарласан цаснаас гаргасан. 

 

 

Мөн Булган сумаас Дэлүүн, Толбо сумд, Өлгий хот хүрэх чиглэлийн Улаагчины даваа 10-ны өдрөөс үргэлжлэн орсон их цасны улмаас 18-ны өдөр цасанд боогдсон тул Булган сумаас төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон. Тус сумын малчдын 30-40 мянган мал өвөлдөө Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутагт оторлодог, зуны улиралд Ховд аймгийн хойд сумдын малчдын 20-30 мянган мал Баян-Өлгий аймгийн Булган суманд оторлодог байна. 

 

Энэ жилийн хувьд  Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх боломжгүй болсон тул Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хурал дээр өвөлжилт хүндэрсэн Булган сумын малчдыг отор нүүдэл хийлгэх асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэв. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг Булган сумын Айрагчин газарт өвөлжиж буй тус сумын харьяат малчин Х.Сайлаухан, Х.Килиевхан нарын өвөлжөөгөөр оров. 

 

 

Х.Сайлаухан (63 настай):

 

– Бид 4 айл хотоор 10 гаруй ам бүлтэй, 700 гаруй бог мал, 50 гаруй үхэр, 80 гаруй адуу, 2 тэмээтэй өвөлжиж байна. Манайх уг нь Ховд аймгийн Дуут суманд өвөлждөг. Гэвч энэ цас эрт, олон хоногоор үргэлжлэн орсноос болоод даваагаа давж чадахгүй сууж байна.  Харин өнөөдрөөс Улаагчины давааг нээсэн болохоор 24-нөөс эхэлж Ховд аймаг руу отроор явна. Залуучуудаа аваад явна, бас хэлмэрч хийнэ. Бог малаа эндээ орхиод явна, тэгэхгүй бол аян замын ачаа даахгүй.   Миний тооцоолсноор хүрэх газраа очиохд 120-иод км газрыг туулна. Ойролцоогоор цас ихтэй газраар 3 хоног, цас багатай, зам сайтай газраар 4 хоног, нийт 7 хоног явж зорьсон газраа хүрнэ. Улсын онцгой комиссоос отрын бүс нутагтай холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, цас ихтэй, мал бэлчээрлэх боломжгүй болсон ийм хүнд нөхцөлд байгаа малчдын асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж өгсөнд үнэхээр баяртай байна. Одоохондоо мал тарга тэвээрэг сайтай байгаа дээр эртхэн нүүдэллэнэ гэж хуучилсан юм. 

 

 

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган суманд хуралдуулж холбогдох үүрэг, даалгавруудыг өглөө.

 

 Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгаас Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт отроор өвөлжих малчдын асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан дээрх сумдын Засаг дарга нар хамтран гэрээ байгуулж,  отроор өвөлжих малчид, мал сүргийг нэг коридороор гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдэл хийж байгаа малчдад зориулсан отрын штаб байгуулах, малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, отроор өвөлжих малчид орон гэрээ орхиж нүүдэллэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хяналт, шалгалтыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. 

 

 

Ажлын хэсгийнхэн 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Увс аймагт ажиллана гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    17 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    19 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    1 цаг 53 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    2 цаг 1 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    3 цаг 12 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    4 цаг 26 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    4 цаг 39 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 40 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    4 цаг 58 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    6 цаг 2 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    6 цаг 29 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    6 цаг 53 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    7 цаг 7 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    7 цаг 46 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    7 цаг 55 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    8 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    8 цаг 34 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    8 цаг 42 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    8 цаг 50 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК