Манай улсын хөрш орнуудтай хийсэн худалдаабуурсан үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал энэ оны эхний 10 сарын байдлаар хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.7% буюу 3944.5 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3% буюу 731.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ.
БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 10.8%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 18.8%-иар тус тус буурсан байна.