“Тогтвортой хөгжил-2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган маргааш Төрийн ордонд эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганыг Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтарсан тус чуулганы хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалтыг зохион байгуулах аж.
Чуулганы үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкманн, НҮБ-ын Байгаль орчин хөтөлбөрийн Ногоон эдийн засгийн асуудал хариуцсан даргын орлогч ноён Асад Накви нар нээлтийн үг хэлэх юм. Үүний дараа үндсэн илтгэлүүд тавигдах гэнэ.