Үндэсний статистикийн хорооноос энэ оны гуравдугаар улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс өнөөдөр “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж буй. Уг арга хэмжээг залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.
“Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайсан хүсэлтээ илэрхийлж анкет бөглөдөг байна.
Сэтгэгдэл (3)