Монголын Хөрөнгө бирж 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 12,126 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 18,409,579.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцаа өсч, 4 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Ноёт хайрхан” компани хамгийн өндөр буюу 14.93-иар өссөн бол “Газар сүлжмэл” 14.38%, “Говь” 8.90%-иар тус тус өслөө.
Энэ өдөр "MSE ALL" индекс 785.32 нэгж болж 1.08%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,346,541,498,917.00 төгрөг боллоо.