Улс тунхагласны баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэнээр баярын арга хэмжээ албан ёсоор эхэлжээ.
Уг баярын хүрээнд тус аймгийн Угсаатны зүйн музей болон Нийтийн номын сан хамтран түүхийн ховор үзмэрүүдийг ард иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж танилцуулах ажил зохион байгуулж байгаа аж.
Мөн ахмадын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээн, аймгийн засаг даргын ивээл дор “Өсвөрийн цом-2016” хөлбөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.
Сэтгэгдэл (3)