Мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё өндөрлөхөд нэг хоног дутуу байхад ёкозүна Какүрюү 13:1 амжилтаар түрүүлэх нь тодорхой боллоо.
Монгол Улсыг тунхаглаж, анхдугаар үндсэн хуулийг баталсан ойн баярын өдөр ийнхүү баяр дээр баяр нэмсэнд Монгол түмэн талархаж буйгаа илэрхийлээд амжжээ. МУГТ Какүрюү М.Анандын хувьд энэ нь дээд зиндаан дахь гурав дахь түрүү нь аж.