Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 12-нд болох ажээ. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах шалгаруулалтад 23 тамирчны нэрийг дэвшүүлжээ.
"Алтан бөмбөг"-т нэр дэвшсэн 23 тоглогчийг Монголын хөлбөмбөгийн холбооны "Техникийн хэлтэс"-ийн мэргэжилтнүүд статистик үзүүлэлт, улирлын шилдэг амжилтаар нь дүгнэн, тодруулсан байна.
Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулахад "Хүрхрээ" дээд, "Хүрхрээ" нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, 14 спортын сэтгүүлч, нийт 54 хүн санал өгнө.
Санал хураалт 11-р сарын 24-ны 17:00 цагаас эхэлсэн бөгөөд 12-р сарын 10-ны 00:00 цаг хүртэл явагдана. Мөн the-mff.mn сайтын нүүрэнд харагдах “Алтан бөмбөг” гэсэн зурагруу орж саналаа өгөөрэй.