“Гоёл-2017” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна.
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадмын сүүлийн шатны шалгаруулалт ирэх 12 дугаар сарын 1-нд болно.
“Blue Sky”-ын “Crystal” танхимд болж буй загварын долоо хоногийг “Эвсэг” ХК-ийн дизайнерууд ноолууран пальто, өдөр тутмын хувцасны загвараараа эхлүүлсэн бол өнөөдөр Үйлдвэрлэл урлалын сургууль, дизайнер Ариунзаяа, Эрдэнэбаяр, Эрболд, Урангоо, “Үргэлж залуу” Fashion House, “DFD” дизайнер Алтанчимэг, “Precious Fashion House”, дизайнер Отгон нар коллекцио толилуулах юм.
Харин маргааш найман хувцас загварын компани, хоёр дизайнер бүтээлээ дэлгэх юм байна.