Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

2016-11-28
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж "Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашдын зорилт” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Н.Лүндэндорж профессороос гадна Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр нар оролцсон юм.

 

Шүүхийн шинэтгэлийн үр дүн, цаг үеийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш шүүхийн шинэтгэлийн арван үр дүнг олон нийтэд танилцуулсан. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн шинжээчид Монгол Улсын шүүхийн шинэтгэлд дүнг тавьсаныг мөн өмнө нь мэдээлсэн. Тиймээс энэ талаар дурьдах нь илүүц. Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд 2013 оноос хойш Монгол Улсын бүх шүүхэд ажиллаж, иргэдтэй уулзсан.

 

Ингэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл олон нийтэд сайн хүрч, иргэд шинэтгэлийн үр дүнг мэдэрсэн байна” гэдэг дүгнэлтэд хүрлээ. Шүүхийн шинэтгэлийн ололтоо улам бататгах, хууль тогтоомжоо боловсронгуй болгохыг иргэд захиж, сануулж байна. Мөн шүүхийн шинэтгэлийг үр дүнг иж бүрэн болгохын тулд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, шинэтгэх хэрэгтэйг иргэд ярилаа” гэсэн юм.

 

Шүүхийн шинэтгэлийн цаашдын зорилтыг Н.Лүндэндорж профессор таван үндэслэлээр тайлбарлахдаа

"Нэгдүгээрт, Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх асуудал шүүхийн шинэтгэлийн нэн чухал зорилт. Хариуцлагатай, чармайлттай, санаачилгатай байлгана гэдэг нь шүүгч шийдвэрээ нэг уншаад гарын үсэг зурдаг байсан бол гурван удаа уншдаг болгохыг хэлж байгаа юм.

 

Шүүх хуралдаанаа цагт нь хийхийн тулд эрэл хайгуул хийх, хэрэглэж байгаа хуулиа гурав уншдаг байсан бол тав уншдаг болохыг хариуцлага гэж ойлгодог. Шүүхийн захиргааны менежментийг боловсронгуй болгох, хэргийн хөдөлгөөнийг зөв удирдах чиглэлээр бүтээмж, үр нөлөөтэй байх нөхцлийг нь бүрдүүлнэ. Тухайлбал, хэргийн хөдөлгөөнийг удирдсанаар шүүх хуралдааны танхимыг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийг нь зөв хуваарилах, хүний нөөцөөр хангана.

 

Хоёрдугаарт, Шүүгчдийн хууль хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх нь чухал асуудал. Хууль тайлбарлагч биш, хууль баримтлагч гэсэн буруу арга барил, сэтгэлгээ шүүгчдэд хэвшчихээд байсан нь сүүлийн гурван жилд өөрчлөгдсөн.

 

Цаашид мэдлэгжүүлэх, чадваржуулах, хэрэг дээр хэрэглэж сурах нь чухал байна. Шүүгчдийн сургалт нь шүүхийн шинэтгэлийн зорилт болно. 2013 оноос Монгол Улсын шүүгчийн сургалтын тогтсон системийг бүрдүүлсэн. Цаашид үүнийгээ чанаржуулах, тогтмолжуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ авах шаардлага байгаа. Шүүгчдэд бусад шинжлэх ухаан, салбар дундын мэдлэг хэрэгтэй байгаа зэргийг үүдэж сургалт нь шинэтгэлийн чухал асуудал болно.

 

Гуравдугаарт, Шүүхийг өргөн хүрээнд цахимжуулах нь шинэтгэлийн цаашдын зорилт. Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулахаас гадна хавтаст хэргийг хүртэл цахимжуулах арга замыг судалж, үндэс суурийг тавих нь чухал байна.

 

Дөрөвдүгээрт, Шүүхийн дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал байна. Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул аймгуудын шүүхийн дэд бүтэц хуучирч, хоцорсон. Дэлхий дахинд шүүхийн байрны шийдлээр шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг шийддэг болсон. Шүүгч хэргийн оролцогч болон бусад хүмүүстэй зөвхөн шүүх хуралдааны танхимд уулздаг дэлхий дахины архитектурын шийдлийг бид хийхээс өөр аргагүй.

 

Тавдугаарт, Шүүхийн шинэтгэлийн арван үр дүнг улам бататгаж, хөгжүүлэх, бэхжүүлэх нь цаашдын зорилт гэж үзэж байна” гэлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-Тахарын албыг татан буулгаж, эрх үүргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ингэснээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тал дээр өөрчлөлт гарсан уу?

 

-Уг нь энэ тухай та бүхэн надаас биш шүүх дээр нь очоод, бодит байдал газар дээрээ ямар байгаа тухай сурвалжилвал илүү үр дүнтэй. Намайг ярихаар магадгүй, ашиг сонирхлын үүднээс хандлаа гэж ойлгож болох юм.

 

Би орон нутгаар явахдаа энэ асуудлыг тусгайлан судалсан. ШЕЗ-ийн ажлын албанаас иж бүрэн мониторингийн судалгаа хийлээ. Тахарын албыг татан буулгасан нь улс төрийн хувьд алдаатай шийдвэр болсон гэдгийг шүүхээр үйлчлүүлсэн иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэгэн дуугаар хэлж байна.

 

Тахарын албаны тоноглогдсон 30 автомашиныг өөр байгууллагад шилжүүлснээр шүүхийн аюулгүй байдлыг хангадаг хэлтэс унаагүй болсон. Шүүх хуралдааны дэг сахиулдаг хүмүүсийн тоо цөөрснөөр иргэний хэргийн шүүх хуралдааныг дэг сахиулагчгүй хийдэг шүүх олон болсон. Шүүхэд албадан ирүүлдэг, эрэн сурвалжилдаг, гэрч хохирогчдыг хамгаалдаг чиг үүрэг орхигдсон байна. Тиймээс Хууль зүйн сайдад албан тоот илгээх, ажлын уулзалт хийхээр төлөвлөж байгаа.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц орон тоог цөөлж, төсвийг багагүй танасан. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

 

- Монгол Улсад шүүхийн захиргааны ганц байгууллага байдаг нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэцтэй өмнөх парламент гурван жил ноцолдсон. Энэ парламентаас ч ийм яриа сонсогдож байгаа.

 

Монгол Улсын яам, агентлагуудтай харьцуулахад хамгийн цөөхөн ажилтантай нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба. Шүүх эрх мэдлийн ганц захиргааны байгууллага 50 хүнтэй ажиллаж байна.

 

Тухайн байгууллагын ажлын бүтээмж, үр нөлөө ямар байна гэж ярихаасаа илүү зөвхөн тоотой нь хөөцөлддөг нь харамсалтай. Ингэж орон тоог цөөлөхөөр нэг хүн хоёроос гурван хүний ажил хийдэг, ачааллаасаа шантарч ажлаасаа гарах зэрэг асуудлууд гарч байгаа. Гэвч үргэлж ийм байхгүй гэдэгт найдаж байна.

 

-Та шүүгчийн хариуцлагыг сайжруулах талаар ярилаа. Нийслэлд л гэхэд шүүхүүд маш ачаалалтай ажилладаг. Ийм нөхцөлд хариуцлагыг нь сайжруулах боломж бий болов уу?

 

-Хотод байгаа шүүгчид сөхөрч унатлаа ажилладаг бол орон нутагт шүүгчдийн хэргийн ачаалал бага. Шүүгч хэрэг багатай байгаа нь муу асуудал биш. Гэхдээ шүүгч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх талд зэврэх аюул бий. Тиймээс хөдөө орон нутгийн шүүгчдийг нийслэлд томилолтоор сэлгэн ажиллуулж байгаа.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    1 цаг 31 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    1 цаг 33 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    3 цаг 7 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    3 цаг 14 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    4 цаг 25 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    5 цаг 40 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    5 цаг 53 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 54 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    6 цаг 12 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    7 цаг 15 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    7 цаг 43 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    8 цаг 6 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    8 цаг 21 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    9 цаг 0 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    9 цаг 8 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    9 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    9 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    9 цаг 47 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    9 цаг 56 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    10 цаг 4 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК