Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газраас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд УАЗ-22069 маркийн фургон автомашин, УАЗ-31519 хантер маркийн автомашины түлхүүрээ гардан авсан юм. Улсын нөөцөөс олгож буй шуурхай албаны түргэн тусламжийн автомашин нийт 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна.