Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр ОУВС-ийн төлөөлөгчид манай улсад айлчлаад буцсан.
Тодруулбал ОУВС-гийн техникийн багийнхан энэ сарын эхээр манай улсад ажиллаж, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд болон УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзалт хийж, тодорхой хэлцлүүдийг хийсэн. Тэгвэл ирэх сарын эхээр дахин валютын сангийн төлөөлөгчид манай улсад ирж, тодорхой хэлцэлүүдийг хийнэ гэдгийг Сангийн дэд сайд хэлж байна.
Дашрамд өгүүлэхэд манай улс ОУВС-аас 1.5 тэрбум хүртэлх ам.долларыг зээл авахаар яригдаж байгаа билээ.