Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор салбар бүрийн бодлогын уялдааг хангаж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож үргэлжлүүлэх болон “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх зорилт тусгагдсан.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, нийслэлийн хүн амын эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн Ахуйн үйлчилгээний салбар /үсчин, гоо сайхан, хувцас захиалга-засвар, гутал захиалга-засвар, хими цэвэрлэгээ-угаалга, гэр ахуйн модон эдлэл захиалга-засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, алт мөнгө үнэт эдлэлийн захиалга-засвар, гэрэл зураг авах-угаах, гэр цэвэрлэх, айл нүүлгэх, нийтийн халуун ус, цоож түлхүүр засвар гэх мэт/-ыг дэмжин хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулах Ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдлаа.
Ажлын хэсэгт энэ салбарын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд судлаачид, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл нийт 15 хүн ажиллахаар боллжээ.