Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 1-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордонд болно.
Хурлыг Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн Газрын комисс, Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн болон “Ю.Цэдэнбалын академи” хамтран зохион байгуулж буй юм.
Тус хуралд академич Ж.Болдбаатар, Н.Бэгз, Т.Намжим, Ж.Амарсанаа, Л.Болд тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн судлаачид Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, тусгаар тогтнол, батлан хамгаалах, соёл боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, техник технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг олон салбарын хөгжил дэх Ю.Цэдэнбалын оролцоо, хувь нэмрийн талаар шинэ баримт мэдээнд тулгуурлан бичсэн илтгэлүүдээ хэлэлцүүлэх ажээ.
Сэтгэгдэл (1)