Монголын эсгий урлалыг Гиннесийн амжилтад бүртгүүлэх бүтээлийг хийхээр болжээ. Энэ хүрээнд “Учиг шингээж, урам хайрлах, утас зүү эрхшээх, эсгийгээ зочлуулах” ёслолын ажиллагааг ирэх сарын 2-ны өдөр Спортын ордонд 10:00 цагт зохион явуулах юм.
Өмнө нь Хэнтий аймгийн урчууд Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г урлаж Гиннесийн номонд бүртгүүлэхээр болсон.