Налайхын уурхайд 26 настай залуу осолдож, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Тодруулбал, энэ сарын 29-нд “Нүүрсний уурхайгаас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвтлээ” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн аж.
Дуудлагын дагуу шалгахад, нүүрсний уурхайн гүнд ажиллаж байсан 26 настай Б гэгч залуу мөсөнд цохиулсан байна. Улмаар толгойдоо хүнд гэмтэл авчээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.