УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийхээр тов зарлаад буй. Уг хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт "Монгол бөхийн өргөө"-нд болно.
Тус тоглолтоос олсон орлогоо ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн ахлагч М.Баясгалангийн эмчилгээний зардалд зориулах аж. С.Жавхлан гишүүн энэ талаар “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хамаг монголчууд маань хайр энэрлийнхээ цагаан сэтгэлийг М.Баясгаланд маань өргөхийг уриалан дуудаж байна” хэмээжээ.
Тоглолтод Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ны дуучид оролцох юм.
Сэтгэгдэл (3)