Ирэх оноос 50 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргах гэж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад байгаа.
Тэгвэл Монголбанкнаас уг мэдээллийг үгүйсгэлээ. Монголбанкны албан ёсны эх сурвалжийн мэдээлж буйгаар “50 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргахгүй. Эдийн засгийн чадвар, инфляцийн түвшин ийм байхад 50 мянгатын дэвсгэрт гаргах шаардлагагүй” гэсэн юм.