Ховд аймгийн Дуут сумын малчин малаа хариулж яваад ирвэсийн хоёр зулзага үхсэн байхыг олж мал эмнэлгийн газарт хүргэжээ.
Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр хоёр зулзагад өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд өлсөж харангадаж үхсэн гэх дүгнэлт гарсан байна.