БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяны хугацааг сунгажээ.
Тодруулбал, Солонгосын Цагаачлалын албанаас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл зургаан сарын хугацаатай тус аяныг явуулсан. Тэгвэл энэхүү аяныг энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх аж.