Энэ жил санхүүгийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс “Есөн эрдэнийн санхүүчийг алдаршуулах” ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын санхүүч нараас “Алтан” эрдэнийн санхүүчээр Г.Оюунчимэг, “Мөнгөн” эрдэнийн санхүүчээр, Ш.Баттуяа, “Сувд” эрдэнийн санхүүчээр Ж.Сарантуяа, “Шүр” эрдэнийн санхүүчээр О.Оюунбилэг, “Оюу” эрдэний санхүүчээр Х.Хүрэлцэцэг, “Номин” эрдэнийн санхүүчээр Р.Отгонжаргал, “Тана” эрдэнийн санхүүчээр Д.Баярцэцэг, “Зэс” эрдэнийн санхүүчээр Г.Гэрэлмаа, “Ган” эрдэнийн санхүүчээр Ю.Уртнасан нар тодорлоо.
Шагналыг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Наранчимэг нар гардууллаа. Тус арга хэмжээнд сургууль, цэцэрлэг, албан байгууллагын 80 гаруй нягтлан бодогч, нярав оролцсон юм.