Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох үйлчилгээг бий болгох зорилт туссаны дагуу оюутны хөгжлийн зээлийг Хаан, “Голомт”, “Улаанбаатар”, “Хас”, “Капитал” болон Төрийн банкаар дамжуулан олгохоор гэрээ байгууллаа.
Уг зээлийг ирэх даваа гаригаас олгож эхлэх гэнэ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутнууд тус зээлийг авах боломжтой бөгөөд сургуулиа төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эргэн төлөх нөхцөлтэй юм байна.
Оюутны хөгжлийн зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянган гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд ирэх оны төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг тусгажээ.