АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.
Тэрээр тэмцээний шалгаруултад маш амжилттай оролцож байгаа юм. Тодруулбал, А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр шилдэг 21 үзүүлбэрийн нэгээр шалгарчээ. Тэрбээр авьяасын үзүүлбэрт уран /каллиграф/ бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулан толилуулсан юм.
Мөн түүний эх орноо танилцуулсан видео бичлэг энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлж, шилдгээр шалгараад байна.
Сэтгэгдэл (2)