ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ёслолын арга хэмжээнд ОХУын Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсын Элчин сайд С.В.Чепурной, Монгол Улсын Батлан хамгаалахын удирдлагууд оролцсон байна.
Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгожээ. 1939 онд Халхын голын байлдааныг командлахаар Улаанбаатарт буудалласан байшинг нь музей болгож, дэргэдэх талбайд хөшөөг нь босгон мөнхжүүлсэн юм