Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болно. “Их эе”-ийг хуралдуулах ажлын хэсэг энэ сарын 28-нд хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байдаг. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан юм. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ. Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байна.
Тэрээр МҮБХ-ны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүн нарт мэдэгдээд байна.