Өнгөрсөн жил “Орчлон” сургуулийн бассейнд хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Бүтэн жилийн турш шалгасан хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны өдөр болж улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад 2015 оны 12-р сарын 22-нд Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах ”Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд гарсан бөгөөд дөрвөн настай хүүхэд усан санд живж, улмаар эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан.
Тэгвэл уг хэрэгт “Орчлон-2” сургуулийн усан сангийн дөрвөн ажилтныг буруутган шалгаж эхэлсэн юм. Тэднийг ажил үүрэгтээ хайнга хандсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан байна.
Сэтгэгдэл (3)