Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж. Манай улсын хувьд энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж Нийслэлийн ИТХ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвөөс хамтран зохион байгуулж буй “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сарын аян өнөөдрөөс эхлүүллээ.