Өвлийн улиралд ханиаднаас салах хамгийн энгийн арга бол нимбэгтэй эсвэл зөгийн балгай цагаан гааны цай юм. Уг цай нь антиоксидант шинж чанартайгаас гадна ямар ч хооллолтын үед хэрэглэж болох бөгөөд илүүдэл жингээ хаяхыг хүссэн хэн бүхний бие организмын бодисын солилцоог хэвийн хэмжээнд байлгаж булчингийн эдэд сайнаар нөлөөлдөг.
Нэг аяга цай бэлтгэхэд дундаж хэмжээтэй цагаан гааны үндэс хэсгээс тал годгор, 2-3 зүсэм нимбэг, эсвэл тал нимбэгний шүүс, аяга буцалсан ус, 1-2 цайны халбага
Бэлтгэх арга: Цагаан гааны хальсыг цэвэрлэж нимгэн хавтгай хэрчиж аягандаа хийгээд буцалсан ус, нимбэг, зөгийн балаа хийнэ. Ханиадтай үедээ өдөрт 2-3 удаа, харин урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр ууж хэрэглэнэ.
Хэрэглэх заалт: Энэхүү цайг ханиадны анхны шинж тэмдэг илрэхэд болон хоолой аргах, хамар битүүрэх, бие ядрах, сульдах үед хэрэглэхэд сайн. Халуун саванд хийж халуунаар нь хэрэглэсэн ч болно.
Сэтгэгдэл (2)