Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Өнөөдөр 10:00 цагийн орчимд тус сумын Цагаан овоо багаас зүүн урагш 10 км газарт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 20 орчим удаагийн газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээллээ. Тиймээс газар хөдлөлт болсон Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (4)