Манай улсын 16 тамирчин Тайландын Бангкок хотноо зохиогдож буй 2016 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ-д оролцож байна. Уг тэмцээнээс эмэгтэй модель ангилалд /Women's Fitness Physique up to 160cm/ оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд оролцсон тамирчин Б.Бадамсүрэн хүрэл медаль хүртээд байна.
Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчин бие бялдар, ур чадвараараа өрсөлдөж байгаа аж. Тэмцээн энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.