Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-нд “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиодол 1992 онд илэрч байсан бол өдгөө 219 тохиолдол бүртгэгдсэн нь аюулын харанга дэлдсэнийг харуулж байна. Үүний 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаагийн 80 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.
Энэ өдрийг тохиолдуудан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өдөрлөг зохион байгуулжээ. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийсэн юм.