зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх: Аавынхаа хэмжээнд хүрээгүй учраас өвлүүлж үлдээсэн зүйлийг нь хэрэглэдэггүй

2012-7-10
0
ЖИРГЭХ
Мал гэхээр нүдээ аньдаг, мах гэхээр инээд алддаг олон хүнийг моринд урвуулж уруу татсан Г.Пунцагбалжир агсны гавьяаг одоо хэр нь уяачид дурсдаг.
  Untitled Мал гэхээр нүдээ аньдаг, мах гэхээр инээд алддаг олон хүнийг моринд урвуулж уруу татсан Г.Пунцагбалжир агсны гавьяаг одоо хэр нь уяачид дурсдаг. ММСУХ хэмээх өнөр бүлийн өрхийг татаж, голомтыг бадраасан тэрээр өвлийн морин уралдааныг анх удаа зохион байгуулж МУ-ын Тод манлай, Манлай уяач цолыг бий болгосон гэдгийг морь сонирхогч та бүхэн мэднэ. Ингээд түүний хүү П.Энхмөнхийг урьж, аавынх нь талаар дурсамж сөхсөн юм.

 -Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Улсын баяр наадмын хязаалангийн түрүүг хүртсэж байсан. Тэр үеийн сэтгэгдэлийг эргэн дурсана уу?
  -Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой баяр наадамд хүрэн хязаалан маань түрүүлэн сайхан наадсан. Дараа нь энд тэндэхийн жижиг овоо наадмуудад уралдсан. Архангайд болсон Даншигт улсад түрүүлсэн хүрэн үрээ маань давхар уяатай нэлээд олон
уралдчихсан болохоор тамир нь хүрсэнгүй зургаалж байсан. Үзүүр дээр хүрч ирээд зуухан метр дутуу байхад нам суусан. Наадам нэгээр дуусах биш. Морь, хүүхэд эсэн мэнд л бол наадам олон гээд өнгөрч байлаа.

-Хүрэн үрээ танай унаган адуу байх аа?

-Яг үнэндээ би мориндоо тийм ойр байж чаддаггүй. Компаний ажил байна. Манай адууг МУ-ын Манлай уяач "Бандгай" буюу Ганхуяг ах маань уядаг. Тэр хүн л нарийн ширийнийг нь мэднэ дээ. Бандгай ах маань хүний өөрийн нийлсэн 150 гаруй хурдан адуунаас шилээд л уядаг юм. Түүнээсаа 15 адуу уралдуулахад гурав нь айраг түрүү авч байлаа. Бусад нь дандаа эхний арав дотор давхисан гээд бодохоор сайхан нааддаг сайн уяачдаа. Улсад түрүүлсэн хүрэн үрээ маань миний унаган адуу байгаа юм. Улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан хар үрээний төрсөн дүү нь. Энэ хоёрын эцэг нь нэг хар азарга бий. Улсын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж байсан. Морь сонирхдог хүмүүс, уяачид андахгүй дээ. Угшлыг нь хөөвөл Жаргалант зүгийн адуу л даа. Аавын маань цуглуулсан хурдан буян үр төлөө өгч, манайх "Их хангай" гэдэг угшил бий болгосон. Адуу маань ч овоо өслөө.  Одоо 600-700 хүрчихээд байна. Бандгай ах маань 16-н адуучингаа командлаад л явж  байдаг юм. Тэгэхээс ч өөр яахав. 1994 онд манай компанид орсоноосоо хойш манай уяачаар ажиллаж байна. Нэг үе Манлай Батчулуун ах хамт уяалцдаг байсан юм. Одоо Батчулуун ах маань бие дааж морио уяж байгаа. Олон жил нөхөрлөсөн болохоор бид чинь төрсөн ах дуу шиг л болчихсон. Бандгай ах маань намайг зэмлэнэ, загнана, морийг чинь ингэж хайрлах ёстой, ийм байвал сайн байдаг юм, миний дүү гээд надад зөвөлгөө их өгнө. Аавын маань оронд аав болж яваа хүн дээ.

-Уяачидтай уулзаж байхад Пунцагбалжир агсныг дурсахгүй өнгөрдөг хүн цөөн таардаг. ММСУХ-г үндэслэж, 1 сая төгрөгний бооцоотой уралдааныг зохион байгуулсан гээд энэ хүний морины төлөө хийсэн бүгдийг ярина гэвэл нэлээд хугацаа шаардагдах байх?
 -Хүүхдүүдээ сайн эр болгохын төлөө өвөл морь уралдуулдаг байсан эзэн Чингисийн үеийн уламжлал нэг үе алдагдсан байсан. Аав маань энэ заншлыг сэргээж байлаа. Одоо хаврын тэргүүн сарын уралдаан бараг уламжлал болчихож дээ. Улсын наадмын түрүү морийг 20 мянган төгрөг, жижиг дугуй булантай цай, хадаг, шаазан аягатай айргаар мялаадаг байхад, аав маань сая төгрөгний шагналтай анхны өвлийн уралдааныг зохион байгуулсан. Аавын маань төрсөн нутаг Төв аймгийн Баян суманд болсон энэ уралдаанд улсьпн наадмаас хэд дахин илуү олон морь уралдсан гэдэг юм. Өвлийн уралдааны талаар хүмүүс янз бүрээр ярьдаг ч би хувьдаа дэмждэг. Хүүхдийн хацар, нүд  хөлдөж л гэдэг. Үнэн хэрэг дээрээ тийм байхгүй шүү дээ. Хүн гүйхээр даардаггүй харин ч эсрэгээрээ халууцдаг. Үүнээс ялгаагүй. Харин ч морины бие, хамар амнаас асар их дулаан ялгарч байдаг. Одоо ингээд Өлзийт хорооллын өвлийн уралдаан эхлэх гэж байна. Хагас бүтэн сайныг би тэнд өнгөрөөдөг. Нөгөө эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг./инээв/

-Хурдан морь, машины үнэд хүрснийг ч аавтай чинь холбож ярьдаг?
-Тэгэхээс ч өөр аргагуй юм. Тухайн үед сайн хурдан морь дээд тал нь 50 мянган төгрөг байхад манай аав сая 500 мянган төгрөгөөр нэг азарга худалдаж авсан. 90 оны үед чинь мөнгө хатуу байлаа шүү дээ. Тэр үед би аавыгаа дагаад Дорнод явсан юм. Танай халиун азаргыг 1.5 сая төгрөгөөр авья гэхэд гэриййн эзэн чихэндээ итгэхгүй байж билээ. Арга ч үгүй биз дээ. Харин миний үеийн хүүхэд нь “Халиун азаргаа зарахгүй, юу ч өгсөн зарахгүй” гээд уйлж байсан нь санаанаас гардаггүй юм. Аав халиун азаргыг эзэнтэй нь хамт авчраад гэрээгээр хоёр жил уяулсан. Дараа нь нөгөө хүн нь нутаг орноо санаад гээд буцчихсан. Анхны болоод ч тэрүү аав маань саарал азаргандаа  жигтэйхэн хайртай байж билээ. Сүүлд "Залуучууд" САА-д бооцоот наадам хийх гээд тийшээ явуулсан.

-Халиун азарга ид шидээ гайхуулж чадсан уу? Үр төл нь хэр хурдалж байна ?
-Өө, байлгүй яахав. Сайхан адуунууд байгаа. Гэхдээ манай аав адууг мөнгөтэй зүйрлэдэггүй хүн байсан. Хэзээ ч хурдан буянгаа мөнгөөр хэмжиж байгаагүй. Тиймдээ ч мөнгө хайрладаггүй хүн байсан байх. Аавын морины төлөө зарлагадсан мөнгийг тооцвол их сонин тоо гарч магадгүй. Тэгэхдээ би хэзээ ч тэгж байгаагүй. Адуу маллана гэдэг санаан зоргын аоуудал биш шүү дээ. Өвс тэжээл, бордооноос эхлээд. Дээр нь арав гаруй адуучид цалинжуулна гээд их ярвигтай. Тийм болохоор би сүүлийн үед адууныхаа тоог багасгахаар ганц нэг наймаа хийдэг болсон.

-Наймаанд хэр вэ? Үнэ хүргэж чадаж байна уу?
-За нэг их айхтар мөнгө төгрөг яриад байдаггүй. Харин мал оруулаад наймаа хийдэг. Лам багш маань хонин сүрэг дунд буян явдаг гэж хэлсэн. Тийм болохоор сүүлийн үед хонь их сонирхдог болоод байгаа. Тоог нь хэлээд яахав. Овоо өсч байгаа шүү. Хүнд өгсөн адуунууд маань очоод сайхан давхиж байна. Өгсөн авсандаа өлзийтэй л сайхан наймаа байгаа биз дээ. Аавыг маань мэдэх хүмүүс, манай найз нөхдүүд ч тэр ганц нэг даага өгөөч, адуутай болох гэсэн юм гээд ирдэг л дээ.

-Сүүлийн үед манайхан гадны хурдан адуунд нүд унагах болж. Өөрийн чинь хувьд?
-Би гаднаас морь авдаггүй юм. Хүн болгон араб адуу л гэж байна. Яс юман дээр монгол адууг гуйцэх   мал   ховор  шүү. Гадаа байдаг байгалийн амьтан маань паартай байшинд байгаад байхаар уушиг   цээжгүй болох нь ойлгомжтой. Хурдан моринд уушигны багтаамж ямар чухал билээ. Ганц нэг адуу авчирсан. Гэхдээ уралдуулахгүй. Цус сэлбэх зорилгоор авчирсан юм. Би ер нь гадаад адууг монгол адуутай уралдуулахын эсрэг байдаг хүн л дээ. Сэрвээний өндөр заачихдаг. Тэгэхээр аргагүй ялгарна л даа.

-Аавынхаа санаачилсан өвлийн уралдааныг үргэлжлүүлж байгаа юу?
Аавынхаа нэрэмжит уралдааныг жил болгон зохион байгуулж, мотоциклиор байлдаг байсан. Сүүлийн  үед захын наадам мотоциклийн байтай байдаг болсон болохоор гурван жил тутамд нэг удаа азарга, их насны түрүүг жип машинаар байлан уралдаан зохион байгуулдаг болсон .

-Сонирхоод асуухад аав тань ямар цолтой байсан бэ? Улс бүсийн уралдаанаас цөөнгүй айраг түрүү авч байсан биз?

- Тоолдоггүй ш дээ. Медалийг тоолдоггүй, тоолбол зогсдог гэж хүмүүс ярьдаг биз дээ. Багцаагаар 16 жилийн хугацаанд гэх юм бол 70-80юм байгаа байхаа. Аав маань 1994 онд ММСУХ гээд энэ том байгууллагыг анх санаачлан байгуулаад  өөрөө ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Тэр үедээ МУ-ын Тод манлай уяач, Манлай уяач цолыг бий болгож байсан ч өөрөө алдарт уяач цолоо авч чадалгүй өнгөрсөн л дөө.

-Нэхэж олгоно гэж байх уу?

-Байдаггүй юм шиг байна лээ. Аавд нэг л айраг дутуу байсан гэдэг. Гэхдээ минийхээр энэ олон мянган уяачдыг хоолонд хүргэсэн аавд маань Тод манлайгаас илүү цол байдаг бол түүнийг л олгох байсан байх гэж боддог шүү.

-Тэгвэл Энхмөнх гэдэг хүн улсын алдар цолонд хэр ойрхон яваа вэ?
-Морь уядаг бизнесменүүд Манлай, Тод манлай уяач гээд цоллуупаад явдаг. Би үүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Тэр хүнийг уяагүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Миний хобби учраас морь уядаг гэдэг. Тийм л юм бол морио уралдаж ирэхийг хараад кайф ав л даа. 3аавал ч үгүй Тод манлай, Манлай, Алдарт гэдэг цолыг авах гээд гүрийгээд байх хэрэггүй шүү дээ. Миний морийг уяж айрагдуулж, түрүүлүүлсэн Ганхуяг гэдэг хүн л тэр цолыг нь авах ёстой. Би ийм л бодолтой явдаг. Надад морио сайн давхихыг харах л хангалттай. Морь гэдэг чинь хүний хийморийг цаагуураа өргөж байдаг хийморилог амьтан шүү дээ. Би таван настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Улс бүсийн наадамд олон айраг түрүү авч байлаа. Өнөөдөр морь унаж яваа хүүхдүүдийг хараад заримдаа атаархах сэтгэл төрдөг. Аавынхаа бий болгосон "Мон-Эрдэнэ" группыг цаашид авч явах үүрэг надад хүссэн хүсээгүй оногдсон. Аавынхаа хийж чадаагүйг нь гүйцээж, компаниа Азийн хэмжээнд хүргэх нь миний мөрөөдөл, зорилго. Гэхдээ аавынхаа хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байгаа гэдгээ би мэдэрдэг. Миний аав 300 адуун дундуур машинтай нэг л удаа явдаг. Тэгээд тийм адуу байхгүй байна гэж зүсээр нь хэлдэг байлаа. Аав маань сайхан монгол эр хүн байсан. Би шийрийг нь хатаах юмсан гэж хичээж явдаг.

-Наснаасаа эрт хариуцлага хүлээсэн болохоор, үеийнхнээ хараад зарим үед атаархдаг уу?
-Зарим үед тийм бодол төрдгөө нуугаад яахав. Багадаа аймаар зүггүй хүүхэд байлаа. Адаглаад хурдан морь унаж явахдаа ташуураа унагаачихаад хажуугийн хүүхдийнхээ ташуурыг булаагаад авчихдаг тийм л байсан. Онон   ахыг уяа руу алхаж явахад нь алхааг нь тааруулж байгаад уургаар татаад унагачихаж л байсан. Одоо бол эр өсөж эсгий сунасан. Бизнесийн хүрээнд өөрийнхөө байр суурийг батжуулахаар зүтгэж байна. Хүний хүүхдүүдээс илүү эрт бизнест орсон гэдэг нь үнэн. Гэхдээ бусдад чамлагдахгүй л явж байна. Би багаасаа биеэ даачихсан нь бас нөлөөлдөг байх. Манайхан ер нь их багаасаа биеэ даацгаасан. Манай хоёр эгч гэхэд л хоёулаа аравтайдаа нэг нь Орос руу, нөгөө нь Америк руу сургуульд явсан. Аав ээж маань ч гэсэн намайг, чи биеэ даах хэрэгтэй гэдэг байсан.

-Аавтай чинь нэгэн үе найзалж нөхөрлөж явсан найз нөхөд нь хэр тусалж дэмждэг вэ?
-Тус дэм бололгүй яахав. Аавтай минь хамтарч ажиллаж байсан компанийн захирлууд, эртний сайхан найзууд нь бүгд л тусалж дэмждэг. УИХ-ын гишүүн Батхүү ах манай аавын ёстой жинхэнэ унаган найз нь. Батсайхан ах маань байна. Ер нь сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг, сайн эцгийн буянд би толгой өвдөхгүй явна.

-Талийгаачийг эр хүний чимэг эдлэл хэрэглэлдээ анхаарал тавьдаг нэгэн байсан хэмээн үеийнхэн нь ярьдаг. Аавынхаа эдлэл хэрэглэлээр хэдийд гоёдог бэ?

-Аавын эдэлж хэрэглэж байсан бүх юм нь надад байдаг. Гэхдээ манай гэрт байдаггүй. Одоо чинь хэцүү болсон байна шүү дээ. Сүүлийн үед хулгай нарийсаад, адаглаад машины цонх мэдэгдэхгүй хагалаад дотроос нь бичиг, баримт хамаг юм аваад явчихсан байх юм.Тэгэхээр гэрийн хаалга онгойлгох юу байхав дээ. Ер нь аав ээжийн, дээр үеийн өвөг дээдсийн хэрэглэж байсан эд хөрөнгө бүгд банкинд байж байдаг. Тэр нь амар байдаг юм. Би өөрийгөө аавынхаа хэмжээнд хүрээгүй гэж боддог гэж дээр хэлсэн тийм болохоор, эдлэл хэрэглэлийг нь хэрэглэдэггүй. Аав маань намайг 9-10-тай байхад мөнгөн хэт хутга авч өгсөн. Түүнийг наадам. баяр ёслолоор зүүдэг.       

А.Тэлмэн
 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (49.0.141.234)
    tod magnai saitiin yariltslaga bna sh te
    2012 оны 07 сарын 15 | Хариулах
  • (122.201.18.130)
    yhsen neg muu adsaga dagsan guilagchid
    2012 оны 07 сарын 15 | Хариулах
  • (122.201.18.141)
    hen um be ter puntsagbaljir gedeg hynn ,yunii said baisan, um heleed uguh hyn bna uu ene neg batsaan gutsaad bh um
    2012 оны 07 сарын 15 | Хариулах
  • Tuya poland (93.154.188.149)
    Uyni omon dyydee bayr hyrgej bn.Sain etsgiin saihan hyy bolson bn szyy de.Masz daruuhan ihdotno ygtei hyyhed bna.Chamd amjilt hysie.Morid chin sain uraldaj baih boltugai minii dyy.Muu ygiig neg ih yg gej bitgii bod.Sain zyiliigl haraj baih heregtei.Erdenchimeg geed eej chin mon biz deBid torhod hamt toroj baisan um.Eej chin syy oroogyi bi ter anhni egchiig chi hohyylej baisan um.Ta byhend sain saihnig hysie.Eejdee mend hyrgeerei.Amjilt
    2012 оны 07 сарын 15 | Хариулах
  • (182.160.10.92)
    сайхан зөв бодолтой залуу байна. амжилт! доорхи атаач улсуудыг бүү тоо.
    2012 оны 07 сарын 13 | Хариулах
  • (182.160.53.87)
    daanch hooson tolgoitoi
    2012 оны 07 сарын 13 | Хариулах
  • (180.149.97.1)
    сайхан юмаа сайхан юм..үр хүүхдэдээ ийм их өв хөрөнгө үлдээгээд..миний эцэг улсад сайн ажиллаарай гэж мэргэжилтэй л болгож өгсөн.дөө
    2012 оны 07 сарын 13 | Хариулах
  • (86.214.254.41)
    etsegt chini shaalguuldag baij
    2012 оны 07 сарын 12 | Хариулах
  • (86.214.254.41)
    chi muu gulug hezeech hurehgui
    2012 оны 07 сарын 12 | Хариулах
  • Bayaraad! (202.21.106.4)
    chi chini hogiin yumand uuraldag nus uu ugui yu!! hammeriig chini zalilaad avciim baih gesen chini miniimashin gej hund hellee gej uural yum. archaagui ch er boldoo... er ulsad neg tiim yum baidag shdee. naiz nohod ah duugiinhee yumaar bayarhah ch yum uu hund horgui bizdee er hun shig bai ah huu! manai naizuud minii mashiniig unachaad hund aarhaj l baidag yum, yamar hamaa bnaa!
    2012 оны 07 сарын 11 | Хариулах
  • Bayaraa (183.81.169.5)
    Hudalch muu *** , minii hummer-g zeelj unachaad hun burt ooriihoo gej hudlaa shaasan bgaan , enenii biee daasan gej yu bdgiin erheeree hatsan mangar bacaan , yamar ch medelgui 2 egcheesee shownii mongo guigaad yavdag l neg hudlaa gar bj
    2012 оны 07 сарын 10 | Хариулах
  • (180.149.97.1)
    яаасан ч мундаг баян юмдээ
    2012 оны 07 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    10 цаг 52 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    11 цаг 8 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    15 цаг 19 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    15 цаг 37 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    15 цаг 56 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    16 цаг 0 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    17 цаг 11 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    17 цаг 37 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    17 цаг 53 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    18 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    18 цаг 44 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 50 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    19 цаг 32 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    19 цаг 35 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    19 цаг 39 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    19 цаг 43 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК