Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн уурхайд дахин осол гарч, хүний амь эрсэджээ.
Тодруулбал, энэ сарын 3-нд тус уурхайд ажилладаг хятад залуу уурхайн нүхэнд унаж амиа алдсан байна. Талийгаачийн цогцсыг 40 гаруй метрийн гүнээс Уул уурхайн аврах ангийн алба хаагчид цагдаагийн алба хаагчидтай хамтран ухаж гаргажээ.
Үүний өмнө нь буюу аравдугаар сарын 30-нд тус компанийн уурхайд монгол залуу хүнд даацын машинд дайруулж, амиа алдсан хэрэг гарч байсан билээ.
Сэтгэгдэл (1)