Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТҮЦ-үүдийг цэгцэлнэ

2016-12-05
0
ЖИРГЭХ

ТҮЦ  эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарт танилцууллаа.  

 


 Баянзүрх дүүргийн иргэн Б “Би барилгын салбарт олон жил ажилласан. Гэтэл барилгын ажил зогсонги байдалд орсон учраас ямар ч аргагүй ТҮЦ ажиллуулж ар гэрээ авч явах гэж ядарч явна. Гэтэл зөвшөөрөлгүй гээд ТҮЦ-ийг маань хаачихвал гэр бүлээ хэрхэн тэжээх болж байна.

 

 

Ер нь ТҮЦ эрхлэгчдийн олонхи нь дээд сургууль төгсөөгүй учраас тэр бүр өөрсдийнхөө төлөө шуурхай тэмцэж чадахгүй юм. Тиймээс хүн бүр амьдрах гэж зүтгэж яваа учраас төр засгийн удирдлагууд болон мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтарч ажилламаар байна. Холбогдох байгууллагаас сургалт семинарыг зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм бол бид бүхэн хуулийн дагуу ажиллахад бэлэн байгаа” гэв.

 

 


ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба “Нийслэлээс тухайн дүүрэгт хэчнээн ТҮЦ байх ёстой, хаана байрлаж, хэрхэн ажиллуулах талаар ерөнхий чиг өгмөөр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн автобусны буудал бүрт хичнээн  ТҮЦ байрлуулна гэдгээ  заагаад өгчих хэрэгтэй. Улмаар тухайн дүүргийн ТҮЦ эрхлэгчид дотроо хуралдаад хаана ямар байршилд хэнийх байх ёстойгоо шийдчихнэ. Бид бүхэн хэн нь хэр удаан худалдаа хийж байгааг мэднэ шүү дээ. Түүнчлэн манай холбооноос Баянзүрх  дүүргийн нэг автобусны буудал орчмыг тохижуулаад нийслэлийн удирдлагуудад танилцуулъя гэж бодож байгаа” гэж байсан юм.

 

 

 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Шуурхай удирдлагын төвд иргэдээс “ТҮЦ эрхлэгчид ариун цэврийн шаардлага хангадаггүй, бие засч, хогоо хаяж, тоос шороогоо угаасан бохир усаа тухайн орчиндоо шууд цацчихдаг.

 

Түүнийгээ цэвэрлэдэггүй. Үүнээс болж халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байна” гэх зэрэг  санал гомдлыг ирүүлдэг. УСУГ-аас байнга “ТҮЦ эрхлэгчид бохирын хоолой руу угаадас цацаад хөлдөөгөөд хаячихдаг” гэдэг. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагынхан тэвчих үедээ тэвчээд чимээгүй өнгөрөөж л байгаа.

 

Бид нийслэлд байгаа энэ олон ТҮЦ-ийг цэгцэлж, зохицуулах асуудлыг ярилцаж байна. Та бүхэн ч санал нэг байгаагаа илэрхийллээ. Гэхдээ энд үзэл бодлын зөрчил байх шиг байна. Бид та бүхнийг “Ажиллуулж байгаа ТҮЦ-ээ өөрчил, энэ компанийн хийсэн ТҮЦ-ийг ав” гэж ерөөсөө шаардаагүй. Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, бохирын шугамд холбогдсон, эмх цэгцтэй, хуулийн дагуу хэрхэн ажиллуулах вэ гэдийг л чухалчилж байна” гэв.  

 


Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Төрийн байгууллагын албан хаагч, ТҮЦ эрхлэгч иргэд бидэнд ялгаагүй зовлон бэрхшээл тулгардаг. Тиймээс бид бүхэн аливаа зүйлийг хийхдээ тодорхой зарчимтай байх хэрэгтэй. Манай байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 17-оос 12 дугаар сарын 1-ний хооронд 632 өргөдөл ирсэн байна.


Эдгээрийн 311 нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авч, хохирсон иргэд байх жишээтэй. Энэ нь зөвхөн ТҮЦ-ээс болоогүй бусад хүчин зүйлсээс шалтгаалж дээрх иргэд эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг онцлон хэлье.

 

Хэн ч гэсэн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд ажиллаж гэр бүлээ тэжээх ёстой. Гэтэл та бүхэн хил гаалиар шалгуулаад оруулж ирж байгаа бүтээгдэхүүн учраас аюулгүй гэж хэлж байна.

 

Өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн байгаа үед өнгөрсөн жил оруулж ирсэн бүтээгдэхүүн зарагдахгүй байж байгаад хугацаа нь дуусна. Гэтэл хугацааг нь хуурамчаар сунгаад та бүхэнд хямдаар өгнө. Улмаар тэр бүтээгдэхүүнийг энгийн нэгэн иргэн худалдан авч амь насаараа хохирч байна.    

 

     

Өнөөдөр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан учраас бид бүхэн бүх шатанд хяналт шалгалтаа чангатгаж байгаа. Улаанбаатар хотод 800 ТҮЦ зөвшөөрөлгүй, 500 нь зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа.

 

Зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид шалгалтын явцад ажилладаггүй. Шалгалт явуулаад дууссаны дараа онгойгоод үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хяналт шалгалтыг дарамт гэж ойлгож болохгүй. Энэ нь таныг ямар нэг эрсдэл, аюулд орохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм шүү. Та бүхний санал хүсэлтийг сонслоо. Зөвлөн туслах ажлыг хангалттай сайн хийж чадна. Харин та бүхэн идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ.
 

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Та бүхэн олон жил ТҮЦ ажиллуулж ажил, амьдралаа залгуулах гэж янз бүрийн шахалт, дарамтад орж ирсэн. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй  ТҮЦ эрхлэх болжээ.

 

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ТҮЦ-ийг ажиллуулах журмыг өнгөрсөн хугацаанд НИТХ-аар хоёр ч удаа батлуулсан. Журмаар ТҮЦ-ийн зөвшөөрлийг олгох тусгай Зөвлөл бий болгоод, дүүргийн Засаг даргын мэдэлд өгснөөр энэ асуудал маш замбараагүй болсон юм.

 

Ялангуяа 2016 оны сонгуулиар ТҮЦ эрхлэгчдээр далимдуулж маш их ашиг олсон. Энэ хууль бус өрнөсөн асуудлыг таслан зогсооно. Өнгөрсөн долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хурлаар Захирагчийн ажлын албанаас журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хэлэлцүүлсэн.

 

Энэ санал Засаг даргын Зөвлөлөөр ороод НИТХ-аар батлагдвал хамгийн гол нь худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг дүүргээс олгохгүй болно. Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд өгөх зөвшөөрөл  цэгцтэй , журамтай тодорхой болно.

 

Уг журмыг аль болох та бүхний эрх ашгийг бодолцож боловсруулж байгаа учраас та бүхний саналд нийцэх байх. Хаана ямар байршилд ТҮЦ байрлуулах вэ гэдгийг ярилцаад ерөнхий зураглал хийж байна. Зөвшөөрөлгүй газар байгаа ТҮЦ-ийг аль болох өөр боломжийн байршилд байрлуулна. 40 гаруй хоногийн өмнөөс иргэдийн саналыг авч эхэлсэн. Та бүхэн одоо ч гэсэн өөрийн саналыг өгөх боломжтой” хэмээлээ.



Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын албаны хувьд ТҮЦ эрхлэгчдийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь тухайн газрыг эзэмших гэж байгаа бол албан ёсны Засаг даргын шийдвэр, захирамжтай байх ёстой. Нийслэлийн Засаг дарга болон Захирагчийн албанаас тодорхой чиглэл гарвал бид бүхэн тухайн бодлогыг баримталж ажиллана. Одоогоор нүүлгэх шаардлагатай ТҮЦ эрхлэгчид албан ёсны шаардах хуудас өгсөн байгаа. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.


Түүнчлэн ТҮЦ-ийн журмыг шинэчлэхдээ тэдний саналыг авч, хамтран ажиллана гэдгээ холбогдох албаныхан хэлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах   хэлтсээс мэдээллээ.
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (103.57.93.50)
    ТҮЦ-ийг цэгцлэж эмхлэх цаг нь болсон.Автобусны буудлаас хол байрлуулах нь зүйтэй, үйлчилгээ хэрэгтэй цэгт нь байрлуул.Хотын төв зам дагуу байрлуулах хэрэггүй.Нөгөө гоё буудал дээрээ хүн ч зогсох зайгүй тойруулаад л ТҮЦ барьж байна.Тэнд тамхи,шүдэнз,бэлэн гоймон,нэгж л зардаг.Тамхийг нь охид залуус авч татаад л буудлаар нэг тамхины иш, нус цэрээ хаяж байна.Ядаж цас ороход үүднийхээ цасыг ч хэлж шаардуулахгүй арилгачих ухамсартай хүмүүс ч биш юм. Ойрхон ойрхон том том сайхан дэлгүүрүүд байхад барааны чанар нь ямарч баталгаагүй,өнгө үзэмжгүй ТҮЦ -ээр юугаа хийх вэ.
    2016 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.24.231)
    энэ олон дэлгүүр байхад хотын үзэмж дордуулсан ТҮЦ-ийг зайлуулах хэрэгтэй,баярлалаа
    2016 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    4 цаг 26 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    4 цаг 27 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    6 цаг 2 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    6 цаг 9 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    7 цаг 20 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    8 цаг 34 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    8 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    8 цаг 48 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    9 цаг 6 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    10 цаг 10 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    10 цаг 37 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    11 цаг 1 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    11 цаг 15 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    11 цаг 54 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    12 цаг 3 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    12 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    12 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    12 цаг 42 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    12 цаг 51 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    12 цаг 59 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК