Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн.
Гэтэл арилжааны банкууд зээлийн эх үүсвэр орж иргээгүй учир тус зээлийг олгохгүй байгаа аж.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ талаар “Манайх бүх асуудлаа шийдээд банкуудтайгаа гэрээ байгуулчихсан. Энэ оны төсөвт нийт 90 тэрбум төгрөг суулгасан. Тэр мөнгө Засгийн газар дээр саатаж байгаа болов уу гэж бодож байна” хэмээх тайлбарыг өгөөд байна.
Сэтгэгдэл (1)