Цахилгааны шугам шалгаж байх үед трансформатор нь унаж хүн гэмтээжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 14 хороо “Өндөр хүчдэлийн трансформаторт даруулсан хүн ГССҮТ-д ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад УБЦТСүлжээ ТӨХК-ий цахилгаанчин Д /эр.22н/ нь сургуулийн 37-р гудамжны цахилгааны шугам шалгаж байх үед трансформатор нь унаж гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Мөн өчигдөр БГД-7 “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтсэн байна” гэсэн мэдээллийг шалгахад Дархан-Уул аймаг Дархан сумын суух Д /эр,37н/ гэгч нь 12-р сарын 04-ний өдөр БГД-7 хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахад чингэлэг буулгаж байгаад краны суманд цохигдон унаж нуруу, хүзүү гэмтсэн оноштой эмчлүүлж байна.