Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Гурван жилийн өмнө хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2013 оны арванхоёрдугаар сарын 21-нд Э гэгч бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д очоод нас барсан хэргийн сэжигтнийг энэ сарын эхээр илрүүлэн баривчилсан байна.
Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай С.Г гэгч нь үйлдсэн болохыг тогтоон баривчилж, сэжигтнээр цагдан хорьж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Сэтгэгдэл (1)