ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг өчигдөр эх оронд нь авч иржээ.
Тэрбээр 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотноо таалал төгссөн бөгөөд түүний чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, нөгөөг нь Монголд хүргэх аятай цагийг эдүгээг хүртэл хүлээж байсан гэдэг. Тиймээс 26 жилийн дараа түүний чандрыг эх оронд нь авчирж байгаа аж.
Энэхүү хүндтэй үйл ажиллагааг Монгол, АНУ-ын Соёлын холбоо хамтран зохион байгуулсан байна. Түүний чандрыг төрсөн нутагт нь буюу Завхан аймагт нутаглуулах юм байна.
Сэтгэгдэл (2)