Булган аймгийн Засаг дарга З.Батзориг захирамж гаргажээ.
Тодруулбал, засаг даргын өчигдрийн 529 дүгээр захирамжаар тус аймагт өвөлжилтийн байдал хүндэрч аймгийн бүх нутаг дэвсгэрт цас, мөсөн бүрхүүл үүссэн тул иргэдийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 ба 3 дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр болон орон нутаг, улсын чанартай автозамаар зорчих хөдөлгөөн хийхийг хоригложээ. Энэхүү захирамж нь ирэх оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжих юм байна.
Сэтгэгдэл (2)