Олон улсын хүний эрхийн өдөрт зориулж ХЭҮК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбооноос хамтран иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өчигдрөөс өгч эхлэв.
Зөвлөгөө авч буй иргэдийн олонх нь газрын маргаан, өмчлөлийн маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар хуульчдад хандаж байгаа аж. Хууль зүйн зөвлөгөөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт маргааш хүртэл 8:30-17:30 цагийн хооронд авч болох юм байна.