Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайн өдөр ослын газрыг орхин явсан хоёр хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал:
Чингисийн өргөн чөлөө, 20-р байрны зүүн замд марк тодорхойгүй автомашины жолооч нь 34 настай Э нь 3 настай Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 24-р байрны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь T.Pruis маркийн Х жолоочтой автомашин, L.Cruiser-100 маркийн Г жолоочтой автомашинуудыг мөргөөд хэргийн газрыг орхин явсан байна.