Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй, тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөхөөр болжээ. Энэхүү замаар хоногт 2600 тээврийн хэрэгсэл зорчдог байна. Иймд нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчилэх юм.
Тус замын 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт туннель барих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (3)