Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан авлигын эсрэг парламентын бүлэг байгуулах тухай өмнө нь мэдээлсэн.
Авлигын эсрэг энэхүү бүлэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар Монголын парламентын бүлэг /МОНПАК/ байгууллаа.
"МОНПАК" бүлэг нь авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж боловсруулж батлуулах, мэдээ мэдээллийг хуваалцах, ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт явуулах зорилготой ажээ.
Манай улс гурав дахь удаагаа авлигын эсрэг бүлэг байгуулж байна. Анх 2008 онд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар энэхүү бүлэгт багтаж байсан юм. Харин 2013 онд байгуулагдсан авлигын эсрэг парламентын бүлэгт 17 гишүүн орж байжээ.