Арванхоёрдугаар сарын 10. Энэ өдрийг дэлхийн олон улс орон Хүний эрхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Манай гариг дээр оюун ухаант хүн болж төрсөн хэн боловч эрхээ эдлэх ёстой гэсэн зарчмын үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн саналаар 1950 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн тэмдэглэж иржээ.
1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг хэлэлцэж баталсан учраас энэ өдрийг ийн сонгосон гэдэг. Энэ тунхаглал дэлхийн бүх улс орон, ялангуяа НҮБ-ын гишүүн орнуудад хамаарч үйлчилнэ.
Хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг учруулсан Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан баталсан энэ тунхаглалд хүний наад захын эрхийг тунхаглаж өгсөн байдаг. Өөөрөөр хэлбэл дэлхийн бүх улс орны иргэд хэн нь ч гэсэн улс төр, иргэний, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд эрхээ эдлэх ёстой гэжээ.
Сэтгэгдэл (2)