БНХАУ-ын ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 12 дугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.
Гэхдээ энэ шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө.
ӨМӨЗО-ны энэхүү шийдвэр нь энэ оны 11 дүгээр сарын эхээр гарсан бөгөөд уг шийдвэрт зөвхөн Монгол, Хятадын бус, мөн Хятад, Оросын Манжуур зэрэг гурван боомтоор орох ачаа болон машины хураамжийг нэмэхээр заасан ажээ.