Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд өчигдөр /2016.12.10/ олимпийн бус жингүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн.
Тус тэмцээн сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60 кг-ын жингүүдээр болж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр нэг хүрэл медалийг хүртлээ.