зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Ц.Мөнх-Оргил Австрийн Гадаад хэргийн сайдтай уулзав

2016-12-12
0
ЖИРГЭХ

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар, Швейцарь, Беларусь, Польш, Австри, Герман, Азербайжан, Казахстан, Гүржийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар тохиролцов.

 

Унгарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Биокомбинат ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг ирэх 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотноо хэрэгжүүлж эхлэх нээлтийн ажиллагаанд Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-г оролцохыг сайд Ц.Мөнх-Оргил урив. Унгарт суралцах монгол оюутны тоог 2017 оноос хоёр дахин нэмэгдүүлж, нэмэлт тэтгэлгийн хүрээнд хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх манай талын хүсэлтийг сайд Ц.Мөнх-Оргил Унгарын сайдад уламжлахад тэрээр тийм боломж байгааг нотлоод энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн тухай хамтын ажиллагааны санамж бичигт талууд энэ ондоо багтаан гарын үсэг зурахаар тохиролцов.

 

 

Түүнчлэн, Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх төв байгууламжийн шинэчлэл, бүтээн байгуулалтын төсөлд Унгарын туршлага, технологийг үндэслэн тэдний компанийг оролцуулах сонирхолтой байгааг сайд Ц.Мөнх-Оргил илэрхийлж, Унгарын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх асуудлыг хамтран судалж үзэхээр болов.

 

 

Сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтертай уулзахдаа дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов. Мөн албан болон энгийн паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих асуудлыг судлахаар болов. Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар Монгол улсад үргэлжлүүлэн хөгжлийн тусламж үзүүлэх асуудал Швейцарийн Парламентаар хэлэлцэгдэж буйд талархал илэрхийлэв.

 

 

Польшийн Гадаад хэргийн сайд В.Вашчыковски Монгол Улсад Элчин сайдын яамаа дахин нээх чиглэлээр хичээн ажиллаж байгаагаа илэрхийлэв.

 

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын механизмыг сэргээж, Польшийн экспортын зээлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд түлхүү анхаарал тавин ажиллахаар болов. Мөн Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

 

Сайд Ц.Мөнх-Оргил Австрийн Гадаад хэргийн сайд Себастиан Курцтай уулзахдаа Австри улс 2017 онд ЕАБХАБ-ыг даргалах болсонд баяр хүргэж, Дарга улсын хувьд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцав. Мөн Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хоёр дахь шатыг үр дүнтэй ашиглах талаар санал солилцов.

 

 

Австри, Польш улсад ажиллаж, амьдраад эх орондоо буцаж буй Монгол иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж өгөхийг холбогдох сайд нарт хүсэлт болгов.

 

 

Беларусьтай хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор төр засгийн түвшинд өндөр дээд түвшний айлчлалууд 2017 онд хэрэгжүүлэхээр хоёр орны Гадаад харилцааны сайд нар санал нэгдэв. Мөн Монгол улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг эрэлхийлэх судалгааны хэсэг ажиллуулах асуудлыг тус холбооны комиссын хурлаар дэмжихээ беларусын тал илэрхийлэв.

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ЕАБХАБ-ын 2016 оны Дарга улс – ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Валтер Штайнмайэр-тэй уулзаж, Монгол-Германы хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх асуудлаар санал солилцож, ирэх 2017 оны эхээр болох ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй түүнд амжилт хүсэв.

 

 

Сайд Ц.Мөнх-Оргил ЕАХБАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниертэй уулзахдаа Монголын хууль хяналтын байгууллагуудыг бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхаарч, монгол иргэдийг ЕАБХАБ, түүний төлөөлөгчийн газарт ажиллуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв гэж Гадаад Хэргийн Яамнаас мэдээлэв

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 59 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК