Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ зохион байгуулав

2016-12-12
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авах арга хэмжээний тухай уг захирамжийн дагуу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш ажиллав. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өглөө. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өглөө.

НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад 4 хүүхэд тутмын нэг нь байнгын буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэр бүлийн байдлын хувьд 100 хувь хамтарч амьдарчдаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг.” гэлээ.

УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал  “Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 2-ны өдрийн А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомаштинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.

Илрүүлсэн хүүхдүүдэд юун түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж, усанд оруулж, дулаан хувцсаар хангасан байна. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байсныг эмч нар хэлсэн. Баянзүрх эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг хэлэхдээ “Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл ихэнх хүүхдүүд гэрээсээ дайжсан, компьютерын хамааралтай буюу дэлгэцийн донтолттой болсон байна. Мөн арьсны өвчин 7 хувьтай, бөөрний өвчлөл 5 хувьтай, амьсгалын замын өвчлөл 3 хувьтай байна”. гэсэн юм. Цаашид хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ.

Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг эх нь авахаас татгалзсан, 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай цогцолборт байрлуулсан байна. НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын ахлах нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа “Манай цогцолборт ирсэн хүүхдүүдийг 1 сараас 1 жилийн хугацаанд нийгэмшүүлэн төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужаан, барилгын өргөн мэргэжлийн сургалт болон биеийн тамир, спорт, хөгжмийн сургалтанд хамруулна. Бичиг үсэг тайлагдаагүй, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж албан бус сургалт яваалдаг” хэмээлээ.

Илрүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь РС тоглоомын газар хоноглодог байсан байна. Тиймээс хүүхдүүдийг хараа хяналтгүй явах нөхцөлийг бүрдүүлж байгаа РС тоглоомын газруудыг цэгцлэх шаардлага байгаа юм. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хүүхдүүдийн ярианаас харахад хараа хяналтгүй хүүхдүүд өдрийн цагаар сүм хийдээр явж хооллоод орой нь РС тоглоомын газраар хонодог гэж байна. Тэгэхээр цаашид бид РС тоглоомын газруудад шалгалт хийж, ажиллах цагийн хуваарь зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлага байна гэж үзлээ” гэсэн юм. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн “Бид энэхүү арга хэмжээг ингээд орхигдуулахгүй. Цааш нь үргэлжүүлж, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллана.” гэлээ.

Хүүхэдтэйгээ харгис хэрцгий харьцдаг, гэрээсээ дайжиж тэнэхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Мөн гадуур хараа хяналтгүй явж байгаа хүүхдийн талаар мэдээлэх нь иргэн таны үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    7 цаг 13 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    7 цаг 14 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    8 цаг 49 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    8 цаг 56 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    10 цаг 7 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    11 цаг 21 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    11 цаг 35 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 35 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    11 цаг 53 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    12 цаг 57 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    13 цаг 24 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    13 цаг 48 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    14 цаг 2 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    14 цаг 41 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    14 цаг 50 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    15 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    15 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    15 цаг 29 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    15 цаг 38 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    15 цаг 46 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК