Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг Монголын хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа болж өнгөрсөн Баасан гаригт боллоо.
2016 оны шилдэг сэтгүүлч:
•Орон нутгийн шилдэг сэтгүүлч МҮОНР-гийн Говьсүмбэр аймаг дахь тусгай сурвалжлагч Төмөрийн Болдбаатар
•Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат
•Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч "itoim.mn” сайтын сэтгүүлч Ганбаатарын Улсболд
•Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч "Барилга.мн” сэтгүүлийн сэтгүүлч Сэргэлэнгийн Баярмаа
•Радиогийн шилдэг сэтгүүлч МҮОНР-ийн сэтгүүлч Дашдондогийн Бат-орших
•Сонины шилдэг сэтгүүлч "Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Батбаярын Баяртогтох
•Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер “Gogo” мэдээний агентлагийн захирал Ганбүргэдийн Гантуяа
2016 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:
•Орон нутгийн шилдэг сонин Хөвсгөл аймгийн "Эрх чөлөө” сонин
•Шилдэг телевиз Дорнод аймгийн "Дорнод телевиз”
•Салбарын шилдэг сэтгүүл "Mongolian economy” сэтгүүл
•Шилдэг сэтгүүл "Оbserver” сэтгүүл
•Шилдэг сайт Монцамэ агентлагийн сайт
•Шилдэг сонин "Өнөөдөр” сонин
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал:
•"The Mongolian mining journal” сэтгүүл
•Тв-3 телевизийн зөвлөх Намхайн Долгор
•"Зар мэдээ” сонин
•"Оpen door” сонин
•Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл
2016 оны шилдгийн шилдэг сэтгүүлч:
•Шилдгийн шилдэг сэтгүүлч-“Өнөөдөр” сонины сэтгүүлч Хэнзээгийн Болормаа
•Хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага –“Өдрийн сонин”
Сэтгэгдэл (1)